Өнөө өглөө эрт Японы Фукуи муж улсын «Оои» АЦС-ын 4 дэх реактор ажиллаж эхэллээ 3 дахь нь одоогоос арван өдрийн өмнө ажиллаж эхлэв. Реактор 7-р сарын 21-нд цахилгаан үйлдвэрлэж эхлэх хийгээд 7-р сарын 25 гэхэд төслийн бүрэн хүчин чадлаар ажиллах тухай станцын операторч « Kansai Electric» компани мэдээллээ. Эдгээр реакторыг ахин ажиллулж эхлэсний ачаар Японы засгийн газар улс орныхоо энэ бус нутагт эрчим хүч зуны улирал хэмнэх бодлогоо хянаж узнэ. «Оои» АЦС бол 2011 оны 3-р сард хучит газар хөдлөлт, цунамийн уршгаар «Фукушима-1» АЦС-д осол гарснаас хойш ажлаа сэргээсэн тус улсын анхны АЦС юм. Цахилгаан эрчим хүч дутагдсан учир засгийн газраас ийн алхам хийжээ. Байгалийн гай гамшигт нэрвэгдснээс хойш японы эрх баригчид улс орныхоо бух АЦС-ын ажлыг зогсоов. Эдгээр станцын аюулгуй байдлын системийг шалгаж шинэчлэхээр шийдвэрлэжээ. «Фукушима-1» АЦС-д осол гарахын емне Япон АЦС-уудын цахилгаан эрчим хүчний уйлдвэрлэлээр дэлхийд тэргүүний байр эзлэж байсан билээ. Санал асуулгын үр дүнгээс харахад япончуудын 70 хувь нь урьдын адил атомын эрчим хүч хэрэглэхээс татгалзахын төлөө байна.