Саяхан дэд маршалын цол хүртсэн Хун Ен Чхолийг Солонгосын ардын армийн жанжин штабын даргаар томилсон тухай БНАСАУ-ын төв телевизээр мэдээлжээ. Пхеньянд шинэ томилолттой холбогдуулан дуу бужиг бухий армийн найр цэнгэлийг зохион байгуулав. Хун Ен Чхоль эрүүл мэндийн байдлаас болж огцорсон Ли Ен Хог жанжин штабын даргын албан тушаалд орлов. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ынд маршалын цол хүртээсэн тухай үүний өмнө зарлан мэдээлжээ. Одоо чухам хэнийг дээгүүр албан тушаалд томилож байгаа нь умард солонгосын удирдлагын цашдын алхамуудыг таамаглахад туслана гэж шинжээчид үзэж байна. Арми умард солонгосын нийгмийн амьдралын бух салбарт давамгайлахыг хангасан «сонгун» гэдэг ойлголт БНАСАУ-ын амьдралын үндсэн зарчим болсон юм.