АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ сирийн өндөр албан тушаалын олон хүний амь эндэхэд хүргэсэн Дамаскийн алан хядах ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ гэсэн шууд асуултанд нэг талын хариулт өгч чадсангүй аж. Тэрбээр мэдэгдэлдээ, АНУ нь “Сирид цаашид цус асгаруулах явдлыг дэмжихгүй” гэж. Гэхдээ тэр тэмдэглэхдээ, нас барсан түшмэлүүд бол “Асадын дэглэмийн сирийн ард түмэн рүү дайралт хийх хүчтэй уран барилгачид байсан” гэжээ. Энэхүү мэдэгдэл нь АНУ олон тооны түшмэлүүдийн аллагыг эерэг зүйл гэж үзэж байна уу, аль эсвэл сөрөг зүйл гэж үзэж байна уу гэсэн олон тооны асуултанд хүргэсэн юм. Үүний хариуд Вентрелл мэдэгдэхдээ, АНУ “ улс төрийн шилжилт рүү төвлөрч байна”, гэхдээ цаашид цус асгаруулахыг хүсэхгүй гээд энэ нь сайн уу, муу юу гэсэн асуултанд хариу өгөхийг хүссэнгүй. Тэрбээр хэлэхдээ, лхагва гаригт гарсан алан хядах ажиллагаа нь тус улсын эрх баригчид хяналтаа алдаад байгааг гэрчилж байна . Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн төлөөлөгч Мунзер Махос өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, тус байгууллага нь лхагва гаригт сирийн хүчнийхэн амиа алдсан алан хядах ажиллагааг зохиогчдыг дэмжиж байгаа аж. Тэрний ярьж байгаагаар, дэлбэрэлтийн цаана Сирийн чөлөөт арми байгаа болов уу. Тэрбээр энэ үйл явдал нь тус улсын мөргөлдөөний хүчийг тэнцүүлэхэд нөлөөлөх учиртай аж. Нөгөөтэйгүүр, Дамаскад болсон явдал нь сирийн эрх баригчдын болон сөрөг хүчнийхний мөргөлдөөнийг илүү хатуу үйл ажиллагаанд хүргэж мэдэх юм гэжээ.