Сирийн нийслэлийн өмнөд хэсэгт цус асгаруулсан тулалдаан явагдаж банйа. Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар, өчигдөр үдэш хот руу нэвтрэн орсон зэвсэглэсэн цэргүүдтэй мөргөлдөөн улам ширүүсч, Дамаскийн гудамж мэдэгдэхүйц хүнгүй байсан аж. Аюултай бүс руу чиглэсэн замуудыг дэг журам тогтоогчдын хүчнийхэн хаажээ. Урьдчилсан тоо баримтаар тус улсад 46 энгийн иргэд, 43 цэрэг болон найман алан хядагч алагджээ. Цэргийнхэн болон “Сирийн чөлөөт армийн” сөрөг хүчнийхний отрядуудын хоорондын мөргөлдөөн Мадай, Дарай хотуудад сэргээд байна. Цэргүүд босогчдын байгаа Дераа хотын өмнөд тосгон, хойд хэсгийн Идлибе болон зүүн хэсгийн Дейр-эз-Зоре руу цохилт өгч байна. Алан хядах ажиллагаа лхагва гаригт чухамдаа ерөнхийлөгч Башар Асадыг ойрын хүрээний чухал хүмүүсээс нь салгажээ. БХЯ ны сайд Дауд Раджха, түүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч болон ерөнхийлөгч Башар Асадын хүргэн црэгийн тагнуулын газрын дарга зэрэг хүмүүс алагджээ. Пүрэв гаригт НҮБ ын АЗ дээр Сирийн хямралыг зохицуулах асуудлаар гаргах тогтоолоор санал хураалт болно. НҮБ ын Сирийн асуудал хариуцсан төлөөлллийн бүрэн эрхийн хугацаа 7-р сарын 21 ний шөнө дуусч буй юм. Орос улс үүнийг дахин гурван сараар сунгах санал тавиад байгаа бөгөөд үүнд гадаадаас хөндлөнгөөөс орооцохын эсрэг хатуу зогсож байгаа. Өрнөдийн төслөөр ажиглагчдын хугацааг 45 хоногоор хязгаарлаж, цэрэг оруулахыг зөвшөөрч байгаа.