Япон тэнгист орсоын хилчдийн саатуулсан Хятадын хил зөрчигч агнуурын хөлөг онгоцыг багийн гишүүдийнх нь хамт Находка боомтод хэргийг шийдтэл хяргалзагчдын хяналтан дор байлгаж байна. Одоогийн байдлаар энэхүү хөлөг онгоцны хэргээр хилийн зохих байгууллагууд ажиллаж байгаа тухай пүрэв гаригт Холбооны аюулгүй байдлын албаны орон нутгийн хилийн удирдах газрын эргийн хамгаалалтын төлөөлөгч Андрей Орлов “Интерфакс-агентлагт уламжилжээ. Тэд Орос улсын эдийн засгийн бүсэд хятадын загасчдын хөлөгийн хууль бус агнуурын үйл ажиллагаатай холбоотой бүхий л нарийн ширийнийг тодруулж байна. Мөрдөн байцаалтын явцад Хятадын хөлөг оросын хилийн хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас нэг хятад хүн усанд унаж, олдоогүй байгаа явдлыг тодорхойлохоор ажиллаж байна. Уг явдал 7 р сарын 16 ны өдөр Япон тэнгист болсон. Оросын тэнгисийн цэргийн флотын “Дзержинский” хөлөг онгоц БНХАУ ын далбаатай агнуурын хөлгийн хойноос гурван цагийн турш хөөцөлдсөний дараа их буугаар анхааруулах буудлага хийсэн. Гэтэл хөлөг онгоц зогссонгүй, харин цааш үргэлжлэн явсан тул мөргөлджээ. Үзлэг явуулах бүлэгийг хил зөрчигч хөлөг дээр буух гэтэл онгоцны багийнхан эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхэд нь хилчид их буугаар хууль бус агнуурчдын нөөцийн сав руу бууджээ. Үүний улмаас багийн нэг ч гишүүн/хятадын иргэд/ нэрвэгдээгүй байна. Онгоцны агуулахаас 22,5 тонн кальмар загас байжээ. Хөлөг онгоц нь ямар нэгэн бичиг баримтгүй аж. Нөгөөтэйгүүр, хилийн цэргийн удирдах газраас “Интерфакс- агентлагт өгсөн мэдээлэлдээ Хятадын ХМХ- үүдийн мэдээлж байгаа 7-р сарын 15 ны өдөр Япон тэнгист БНХАУ- ын далбаа бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй багтай бас нэг онгоц саатуулагдсан тухай мэдээг няцаажээ.