Орос улс болон АНУ -ын ерөнхийлөгч нар Сирийн улсын байдлыг хурцатгахгуйн тулд Сирийн улс төрийн шилжилтийг дэмжих нь зүйтэй гэж тохиролцов. Энэ тухай пүрэв гаригт ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ ын ерөнхийлгөч Барак Обама нарын хийсэн яриа хэлэлцээг дүгнэн гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Ерөнхийлөгчид уулзалтынхаа явцад Сирийн хүчирхийллийг хурцадаж байгааг тэмдэглэж, хүчирхийллийг нэн даруй зогсоох шаардалагтйа байгааг мэдэгдэв. Тэд Сирийн асуудлаар хоёр улсын засгийн газрууд өөр өөр байр суурьтай байгааг тэмдэглэв. Гэхдээ “тэдний багууд шийдвэр гаргахаар үогэлжлэн ажиллах ёстой “гэдэгтэй санал нэгдэв. Хэвлэлийн бага хурал дээр ОХУ ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өөрийн зүгээс мэдэгдэхдээ, НҮБ ын АЗ ийн гаргасан тогтоолын төслийн талаар ОХУ болон АНУ- ын ерөнхийлөгч нар Сирийн хурцадмал байдалд хүргээд байгаа нөхцөл байдлуудыг ул суурьтай хэлэлцэв”. Түүний ярьснаар, хоёр улсын хооронд ” сирийн хямралын асуудлаар байр суурийн ялгаа хадгалагдсаар байгаа” бөгөөд энэ нь “ бодит зохицуулалтанд хүрэх хэрэгсэлд “ хамааралтай. Орос улс болон АНУ-ын ерөнхийлөгч нар “энэхүү асуудлыг нягт яриа хэлэлцээгээр дэмжиж байхаар тохиролцов” гэж Песков хэлжээ.