Лхагва гаригт Тегеран сирийн нийслэл Дамаскад гарсан өндөр албан тушаалын хүмүүс амь эрсэдсэн алан хядах ажиллагааг буруушаалаа гэж тус улсын ГХЯ ны мэдээллийг иш татаж “ Пресс ТВ” телевизийн суваг уламжилжээ. Тегеран өрнөдийн болон арабын орнуудыг Сирийн зэвсэглэсэн бүлэгмүүдэд зэвсэг нийлүүлэж, улмаар засгийн газрын эсрэг террорист үйл ажиллагааг өдөөхийг татгалзахыг уриалжээ.

Өмнө нь мэдээлж байснаар, Дамаскад улсын аюуогүй байдлын газрын байранд болсон алан хядах ажиллагааны улмаас тус улсын БХЯ ны сайд генерал Дауд Раджихи, 2004 -2009 онуудад тус улсын БХЯ ны сайд байсан Хасан Туркман болон ерөнхийлөгч Башар Асадын хүргэн цэргийн тагнуулын газрын тэргүүн Асиф Шаукат нар нас барсан юм.