ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай уулзалт хийх явцад хоёр талын хамтын ажиллагааны үр дүнтэй шинжийг тэмдэглэхийн дотор эрчим хүчний салбарыг онцлон тэмдэглэв. Путины хэлснээр, үүнд Эрдоганы хүчин чармайлтын их байгаа аж. Тэрбээр цааш хэлэхдээ, хоёр улсын бараа эргэлт өнгөрсөн онд 5 % нэмэгдэж, 34-35 тэрбум долларт хүрчээ. ОХУ ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Москва Анкара хоёр нь эрчим хүчний салбарт үр ашигтай хамтран ажиллаж байгаа. Энд зөвхөн нүүрустөрөгчийн худалдаа төдийгүй, эрчим хүчний тухайлбал, цөмийн өндөр технологийн салбаруудын тухай ярьж байна гэж ерөнхийлөгч хэллээ. Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, Орос улстай атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа явдал бол түркийн эдийн засгийн сүүлийн жилүүдийн хамгийн чухал хөрөнгө оруулалт юм” гэлээ. Энэхүү алхмыг дэлхий дахинд энэ асуудлаар сөрөг ойлголттой байгаа үед хийсэн гэж түркийн ерөнхий сайд хэллээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Төлөвлөсөн ажлуудыг явуулж, цаг тухайд нь гүйцэтгэх нь биднийг дэмжээгүй хүмүүсийн санаа бодлыг тэглэнэ гэдэгт найдаж байна“ гэв. Түркэд 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалттай “Атккую” АЦС ыг барьж байгуулах хамтарсан төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн, Эрдоган Москвад урьсан явдалд талархал илэрхийлж, хоёр орны үр дүнтэй хамтын ажиллагааг цохон тэмдэглэв.