Дэлхий дахины хурцадмал байдал нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын стратегийг боловсронгуй болгохыг шаардаж байна гэж ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. “Нөхцөл байдлын өөрчлөлтийг бид зөвхөн манай хилүүдийн периметрээр бус, харин дэлхийн бусад бүс нутгийн тогтворгүй байдлын чиглэлийн цүлхэн дэхь тухайлбал, Ойрхи-Дорнод, Хойд Америк болон афганистаны чиглэлийг тооцон өөрчлөх ёстой юм”гэж Путин цэргийн дээд албан тушаалын офицеруудад цол нэмэх ёслол дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүний ярьснаар, Орос улсын найдвартай хамгаалалт нь“ урьтал хэвээр”үлдэсээр байна. “Бид зэвсэгт хүчнийг шинэчилж, олон зүйлүүдийг дахин тоноглож байна” гэж Путин хэллээ. Тэрбээр хэлэхдээ, зэвсэглэлийн болон шинэ үеийнхний цэргийн техникийн ногдол нь гурван жилийн дараа 30 %, таван жилийн дараа 70 % байх болно гэв. Офицеруудын корпусыг бэхжүүлэхэд, орчин үеийн командлалын бүтцийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах бөгөөд офицеруудын өв тэгш хүмүүжил болон цэргийн сургалт нь чухал зорилт хэвээр байх болно” гэв.