Холбооны Зөвлөл Орос улсын ДХБ ад нэгдэх протоколыг батлав. Энэ бол хуулийн нэг алхам бөгөөд үүний дараа хууль хүчин төгөлдөр болохын тулд ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой. Өмнө нь энэ сард Женевт ДХБ- ын чуулган дээр баталсан протоколыг Төрийн дум /парламентын доод танхим /баталсан юм. Үүгээр Орос улсын ДХБ –ад гишүүнээр элсэх тухай 18 жил үргэлжилсэн яриа хэлэлцээр дуусч байна. Одоогийн байдлаар тус байгууллагад 155 орон ордог. Орос улс тус байгуулагад нэгдэн орсон нь хөдөлмөрийн бүтээмжийг урамшуулж, эх орны үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.