7-р сарын 18 ны өглөө БНАСАУ -ын радио, телевизээр үд дунд “чухал мэдээ “дамжуулна гэж уламжлав. Сүүлийн үед Пхеньянаас нилээд ер бусын мэдээ ирэх болсныг хэлэх үү, тус улсын иргэд түгшицгээлээ. Гэтэл энэ удаагийн чухал мэдээлэл нь өмнө таамаглаж болохоор байжээ. Тус улсын Дээд удирдагч, Армийн Дээд Ерөнхий командлагч генэрал Ким Чен Ын маршал болжээ. Ингэхдээ тэр дэд маршал цолыг алгасчээ.

Швэйцарийн нэр хүндтэй сургуулийн төгсөгч Ким Чен Ын амид ямарч хамаагүй аж. Гэхдээ арми нь хойдсолонгосын дэглэмийн үндэс суурь учир удирдагчийн өв залгамжлагч 2010 оны 9-р сард армийн генерал болжээ. Тэр үед Пхеньян аугаа их удирдагч Ким Чен Ир нилээд хэдэн жил амьд явна гэдэгт найдаж, энэ хугцаанд Чен Ыныг улс төрийн боловсролд сурган, дэд маршал болгож болно гэж найдацгааж байв.

Гэтэл 2011 оны 12-р сард Ким Чен Ир зуурдаар нас нөгчихөд, түүний хүү армийн жирийн генерал засгийн эрхийг өвлөж үлдэсэн. Харин ийм генералууд тэр үед хойдсолонгосын зэвсэгт хүчинд 20 гаруй байлаа. Үүний зэрэгцээ 15 дэд маршал болон одоо хирнэ эрч хүчтэй гялалзах 90 настай маршал Ли Ын-соль байлаа. Мэдээж хэрэг, ийм тохиолдолд байдлыг засахаас өөр арга байсангүй. Дээд удирдагч жирийн генерал байж яаж болох билээ.

Тэгээд Ким Чен Ыныг маршал болгохоор зүтгүүлэв. Ингээд маршал боллоо.Хамгийн залуу, хамгийн нөлөө бүхий дэд маршал Ли Ён-хог бүхий л албан тушаалаас нь огцруулсан Улс төрийн товчооны чуулганы дараа ийм юм болжээ. Албан ёсны мэдээнээс үзвэл, гэнэт түүний биеийн байдал муудаж эхэлсэн байна.

Энэ хувилбарт итгэхийг Оросын ШУА- ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн Солонгос, Монгол судлалын хэлтсийн дарга Александр Воронцов санал болгож байна: «Ихэнхи шинжээчид, улс төрчид Пхеньяны сүүлийн томилгоонуудад БНАСАУ- ын дээд зиндаан дахь засгийн эрхийн төлөө тэмцлийг гэрчлэхийг олж харахыг хүсч байна.Гэтэл энэхүү хувилбар нь тийм чухал үндэслэлтэй байж чадах болов уу даа. БНАСАУ –ын элитүүд нэгэн цул шиг санагдадаг. Тэдэнд удирдагч хэрэгтэй. Өрнөдийнхөн өөрсөдтөйгөө арцалдагчдаас хэрхэн өшөө авдагийг Милошевич, Хусейн, Каддафийн хувь тавилан харуулж байна. Ийм тохиолдолд оршин тогтнох эрмэлзэл нь хойдсолонгосын элитүүдийг булшилж байна. Тэднийг аливаа үзэл суртлын тохируулагаас илүүтэй, удирдагчаа дэмжих үйлс нь нэгдэлд хүргэж байна. БНАСАУ ын удирдагч хамтран зүгтгэгчдийнхээ нэгдмэл бүлэгт тулгуурлаж байна. Тиймээс Ли Ён Хог маршалыг үнэхээр өвчний улмаас албан ёсоор огцорсон гэх албан ёсны тайлбарыг няцааж үл болно» гэж хэллээ.

Үнэхээр үүнд итгэхэд бэрх. Ли Ён Хо бол зүгээр нэг залуу биш, хархин өндөр албан тушаалын дэд маршал байсан. Албан ёсоор тэр тэр Ерөнхий штабын дарга байсан . Хүмүүсийн ойлгож байснаар, чухамдаа 28 настай Ким Чен Ын тус улсын зэвсэгт хүчний бодит дээд удирдагч байв. Иймээс хойдсолонгосын армийн тэргүүн гэнэт бүх албан тушаалаасаа нэгэн зэрэг огцров.

Ли дэд маршалыг албан тушаалаас нь халсан явдал сүүлийн хэдлэн саруудын хандлагад бүрэн нийцэж байгаа. Одоо БНАСАУ –ын дээд удирдлагад хоёр бүлгэм ажиллаж байна. Тэдний нэгд цэргийнхэн байх бөгөөд тэдний удирдагч нь саяны гэнэт өвчилдөг Ли Ён-хо. Нөгөө нэг нь намын үйл ажиллагаатай бүлгэм бөгөөд залуу их удирдагчийн хамаатан эгч Ким Кён Хи болон түүний нөхөр Чан Сон Тхэк нар удирдаж байна. Намын хүнд суртлын дээд орой нь одоогийн удирдаж байгаа Кимийн гэр бүлтэй нягт холбоотой. Ингэхэд цэргийнхний бүлгэмийн холбоо сүлбээ арай сул аж. Хүнд сурталтануудын ихэнхи нь нэр төдий цэргийн цол хэргэмтэй байх бөгөөд олны дунд дүрэмт хувцастай гарах нь олонтоо байдаг. Жишээ нь, тус улсын хөнгөн аж үйлдвэрийг олон жил удирдсан Чан Сон Тхэк болон түүний гэргий нар армийн генерал цолтой. Гэтэл практик дээр тэд бүхий л амьдралынхаа турш нам аж ахуйн шугамаар ажиллаж байжээ.

4-р сард намын удирдлагууд генералуудыг хавчиж байгаа нь тодорхой болсон. Армийн нилээд хэдэн чухал албан тушаал дээр хүнд суртлынхнаас гаралтай хүмүүс томилогдох болосн бөгөөд харин зарим нөлөө бүхий генералууд байр сууриа алдаж эхэлсэн.

Ингээд эцэст нь эртнээс хүлээж байсан зүйл болж: Дээд удирдагч маршал цол хүртлээ. Мэдээж хэрэг, тэр армийн генерал түүний эгчийн нэгэн адил л маршал байгаа нь ойлгомжтой. Гэтэл энэхүү шийдвэр нь цэргийнхэнд одоо хэн жолоог атгаж байна гэдгийг сануулах мэт. Ингэхэд “сонгун” бодлогыг, өөрөөр хэлбэл, “армийг анхатгагч” гэдгийг одоохондоо хэн ч халаагүй байна.

Зарим нэг хүмүүс энэхүү давшилтанд өөрчлөлтийн шинжийг харж байна. Ийм дүн тавих нь арай эрт байна. Бидний өмнө хуучны үзэгдэл, яг л өнөөх улс төр шиг - бүлэглэлүүдийн засгийн эрхийн төлөө жирийн тэмцэл болж байгааг үгүйсгэхгүй.