Энэ оны 7-р сарын 1оросын автосонирхогчдын хувьд хар өнгийн бууралттай шилнээсээ хагацах баяргүй өдөр болов. Энэ өдрөөс эхлэн Орос улсад хар өнгийн бууралттай шилэнд илүү хатуу шийтгэл оноох юм. Энэ бол 15 орчим долларын мөнгөн торгууль бөгөөд хамгийн аймшигтай нь гэвэл ийм машиныг ашигласан тохиолдолд улсын бүртгэлийн дугаарыг нь хураан авна.

Ингэхдээ Оросын замын хөдөлгөөний дүрмээр тэр бүр бууралтын шилийг хориглоогүй, харин хэт их харлуулсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Одоо үйлчилж байгаа нормоор автээврийн хэрэгсэлийн салхины шилний гэрэл нэвтлэх чадвар 75 % илүүгүй, урд талын шил 70 % илүүгүй болон бусад шилнүүдэд норм заагаагүй аж.

Орос улсын замын хяналтын алба нилээд эртнээс хэт их харлуулсан шилтэй тэмцэж ирсэн. Энэ нь юуны өмнө хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой юм. Зам дээр гарч байгаа осолуудын нилээд тоо нь харлуулсан шилтэй холбоотой гэж үздэг.

Гэхдээ оросын автосонирхогчид машин дээрээ энэхүү хальсыг наасаар л байна. Олон хүмүүст бууруулсан шил таалагддаг,зарим нь ийм аргаар өөрсдийгөө болон зорчигчдыг халуунаас хамгаалдаг бөгаад машин дотор байгаа зүйлийг хулгайч нараас хамгаалдаг. Хэт харлуулсан шилэнд багахан мөнгөөр торгодог байхад жолооч нар хальсыг хуулалгүй, торгуулийг илүүд үздэг байсан.

Бууруулсан шилний шийтгэлийг хатуу болгосонтой холбогдуулан жолооч нарын сэтгэгдэл хоёр хуваагдаад байгаа юм. Шинэ дүрмийг хэрэгжүүлэхээс нэг сарын өмнө Москвагийн зарим автосервисийн эзэд харлуулсан шилний хальсыг хуулуулах хүсэлтэй хүмүүс их болсныг тэмдэглэж байсан. Ингэхдээ шилэндээ бууралт хийлгэх сонирхогчдын тоо буурсан.

Москвагийн нэгэн сонины сурвалжлагчдын олж мэдсэнээр, харлуулсан шилтэй машины тоо 7-р сарын эхний арав хоногт мэдэгдэхүйц буурсан аж. Замын цагдаагийн зогсоож байгаа бараг бүх жолооч нар газар дээр нь шилнийхээ хальсыг авахуулахыг зөвшөөрч байна. Ийм тохиолдолд тээврийн хэрэгсэлийн дугаарыг авахгуй, харин автосонирхогч нь зөвхөн торгууль төлөх юм.

Гэхдээ зарим нэг жолооч нар бас заль зохиосоор байна. Тэд машиныхаа шилийг буулгаад, шил өргөгч ажиллахгуй байна гэж тайлбарлаж буй юм. Ийм тохиолдолд замын цагдаагийн ажилтан байдлыг магадлан шалгах эрхгүй. Ийм зальтай нөхдүүдийг шийтгэлгүй явуулахаас өөр арга үгүй.

Харин Орос улсын өмнө зүгийн Владикавказ хотод бууралттай шил сонирхогчид нь өөр нэг арга зохиожээ. Орон нутгийн эмч гэрлийн арьсны өвчтэй буюу нарны туяа муу нөлөөтэй гэдэг шалтгаанаар эмнэлгийн магадлагаа хүртэл бичиж өгчээ. Энэ нь жолоочийг бууралттай шилээ авахаас чөлөөлөх ёстой байжээ.

Шилэн дээрх бараан өнгийн хальс нарны туяанд мэдрэмтгий арьсыг үнэхээр аварах уу гэх энэ асуултанд оросын эмч нар хариулахыг оролдож байна. Гэтэл эмч нарын санал зөрөлдөв. Нөгөөтэйгүүр, Владикавказын эмчид залилангийн хэргээр эрүү үүсгэжээ. Харин авто сонирхогчдод харлуулсан шилийнхээ хальсыг авахуулах юм уу, эсвэл стандартад нийцүүлэх шаардлага урган гарлаа.