Оросын парламентын дээд танхим-Холбооны зөвлөл гүжир гүтгэлгийн тухай шинэ хүүлийг сайшаав. Үрьд энэ зэрчлийг захиргааны хариуцлагад хамруулсан билээ. Одоо түүнийг Эрүүгийн хүүльд буцааж байна. Парламентын хоёр танхимын депутатууд төдийгүй шинжээч, блог хөтлөгчид шинэ хүүлийг хэлэлцэв. Олонхи улсад гужир гүтгэлгийн тухай хүүль хүчин төгөлдөр байгаа нь санал шүүмжлэлийн явцад илрэв. Харин хариуцлага нь оросынхоос илүү хатуу байна.

Оросын шинэ хүүль ёсоор хэн нэгний нэр төрийг гутаасан гүжир мэдээллийг зориуд тархаасан явдлыг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж, 5 сая рублийн торгууль ноогдуулна. Хүүлийн төслийг хэлэлцэж уялдуулан зохицуулсны үр дүнд шоронд хорих шийт- гэлийг хуулиас хасав. Гэвч дэлхийн олон оронд гүжир гүтгэлгийн төлөө шоронд хоригдож мэднэ. Тухайлбал АНУ-д буруутныг 10 жилээр хорих тохиолдол гарч байна. Францад 5 жилээр шоронд хориж, мэргэжлийн зарим төрлийн үйл ажиллагаа явуулахыг гүжирдсэн этгээдэд хориглоно. Германид эрх баригчдыг гүжирдэж, өөрийн ажиллагаагаар төр улсын бурэн бүтэн байдалд заналхийлсэн этгээдийг шоронд бас 5 жилээр хорих тухай Оросын улс түмний найрамдлын их сургуулийн олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч Аслан Абашизе мэдээлэв. Өвөрмөц шинжтэй заалтууд ч бий гэж тэрээр хэлээд: «Зарим улс жишээ нь Японд амь мэнд байтугай нас негчсэн хүмүсийг гүжирдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байна» гэлээ.

Өрнөдэд жил дутам гүжирдэн гутгэсэн хэрэг явдалтай холбоотой цөөн хэргийг шуун таслаж байна. Гэвч тэдгээр гол төлөв шуугиан дэгдээсэн хэрэг билээ. Улс төрчид ч, сэтгүүлчид ч, өрийн блог хөтлөгчид ч ялтны ширээнд байдаг. Ийн гэм бурууг нотлох нь амаргуй хэрэг юм. Гэвч өөрийгөө хамгаалах мөн хэрэгсэл нийт олныг тайван болгож байна гэж Улс төрийн тухайн байдлын төвийн ерөнхий захирал Сергей Михеев хэлээд: « Хүний нэр төр, ёс суртахуун бизнесийн зүйл болсон. Иймээс гүжир сэтгэл санаанд зохисгуй нөлөөлж зогсохгуй эд материалын их хэмжээний хохирол үчрүүлж байна. Иймээс эдгээр эрхийг нэлээд хатуу хамгаалдаг. Энэ нь олон улсын өрийн практик ажиллагаа билээ. Гүжир гүтгэлгийн төлөө хариуцлага дэлхийн олон оронд аль эртний уламжлал болсон» гэв.

Гүжир гүтгэлгийн тухай хууль эрүүгийн хүүлийн өөр зүйл ангитай нягт холбоотой. Эдгээр холбоо харилцаа олон жилийн турш асуудал бурээр тогтож байна. Оросын хүүлийн талаар ч тийм байна. Энэ удаагийн томъёлол бурэн тегс биш хийгээд шинэчлэсэн зүйл анги Эруугийн хүүльд тусгалаа олох тусам түүнийг лавлаж тодруулах юм.