Лондоны засаг дарга Борис Жонсон олон сая фунтын торгуулиас сэргийлэн сэрэмжлэхийн тулд ЕХ-д 2012 оны Олимпийн наадмын нийслэлийн агаарын тухай хуурамч мэдээлэл олгожээ. Хянан шалгах станцуудын тойрны агаарыг тусад нь цэвэрлсэн явдал үүнд туслав. Лондоны 4 мянган оршин сүүгч жил дутам агаарын бохирдолтой холбоотой өвчнөөр нас барж байна. Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засаг даргын тактикыг нийт олны эрүүл мэндийн талаархи луйвар ажиллагаа хэмээн нэрлэв.

Лондоны засаг дарга Борис Жонсон ийнхүү цэвэрлэх ажиллагаа гэгчэд 1,5 сая стерлингийн фунт зарцуулсан гэж парламентын гишүүд дугнэв. Энэ нь үнэн хэрэг дээр агаарын бохирдолын асуудлыг шийдвэрлэж, мод зүлэг суулгаж, дүгүйн шинэ зам тавихаас нэлээд хямд юм гэж шинжээчид тэмдэглэв. Европын комисс ийн шудрага бус хандлагыг ажиглаж, бие даасан магадлан шинжилгээ хийхийг «Клин эйр Лондон» компанид даалгасан тухай компанийн захирал Саймон Биркетт «ОДХ» радиод мэдээлээд: «Европын комисс Лондоны замуудын агаарын бохирдолын үзүүлэлтийг багасгах бэлдмэл хэрэглэсэн гэх мэт таван зүйлийг хянаж тодруулах хусэлт «Клин эйр Лондон» компанид тавьжээ. Агаарыг бөөмс, хийгээр бохирдуулдаг. Агаарын бохирдолын үзүүлэлтийг багасгах бэлдмэл бөөмсийг дараж мэднэ. Хийн тухайд гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэм хэмжээг хоёр-гурав дахин хэтрүүлжээ. Засаг дарга ба засгийн газраас эдгээр асуудлын шийдвэрийг санаачилж,заавал шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэх боломж ч бий» гэв.

Хорт хийн асуудал Лондоны оршин суугчдын сэтгэлийг аль хэдийнээс түгшүүлж ирсэн. Эл асуудал Олимпийн наадмын өмнө хурцдав. Юу гэвэл агаарын хорт бодис тамирчдын эрүүл мэнд, үр дүнд зохисгуй нөөлж мэднэ гэж «Аж төрөх орон зайн экологи» компанийн захирал Антон Ястребцев хэлээд: «Энэ нь ялангуяа тамирчдад хамаатай. Цэвэр агаараас бохирдсон агаарт шилжсэн хүний үүшиг өдэж мэднэ. Мөн амьсгаалах чадвар сулрах юм. Бохирдсон орчинд биеийн ачаалал ихэссэн нөхцөлд хүний амтьсгал давхцаж, толгой эргэх юм. Биеийн чадвар нь сулрана. Энэ нь тамирчны хувьд маш таагуй хэрэг юм. Тухайлбал цэвэр агаартай хотын цэнгэлдэх хүрээлэнд үзүүлсэн ур дунг нь бохир агаартай хотынхоос эрс ялгаатай байна. Европт үүнд гойд анхаарал тавьж байна» гэв.

Борис Жонсоны хэрэглэсэн агаарыг тусад нь цэвэрлэх технологи амархан байна. Машинаар цацсан химийн бэлдмэл бохир бөөмсөд наалдаж, газарт буулгаж байна. Энэ арга барилыг Дондон даяар 15 цэгт хэрэглэж байна. Агаарын бохирдолын асуудал олон жил оршиж байна. Энэ завсар засгийн газар агаарыг цэвэрлэх оновчтой арга барилыг олоогуй гэж дээрх арга барилыг эсэргүүцсэн сонгогчид ярьцгааж байна.