Ливийн «Лалын ахан дуус» хөдөлгөөний төлөөлөгчид Тунис Египет хоёр улсад парламентын сонгуульд үзэл санаа нэгтнүүдий нь гаргасан амжилтыг ахиулж чадсангуй.Ливид энгийн либерал хүчин түрүүлжээ. Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш анх удаа явагдсан Ливийн хүүль тогтоох дээд байгууллагын сонгуулийн үр дүнг өчигдөр орой зарлан мэдээлжээ.

«Үндэсний хүчний эвсэл» түрүүлэв. Эвсэл либерал намууд болон хөдөлгөөн, хараат бус улс төрчдийг нэгтгэсэн юм. Үндэсний шилжилтийн зөвлөлийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль эвслийг тэргүүлж байна. Тэрээр Каддафигийн дэглэмтэй нягт холбоотой байсан. Гэвч дээгүүр албан тушаалтнуудаас түрүүн хувьсгалын талд шилжсэн билээ. Тэгээд өрнөдэд түүнийг хүндлэх болжээ. Гэсэн ч ливийн олонхи оршин суугч Жибрилийг хоёр нуурт этгээд гэж байна. Хувьсгалчид ч урьдын дэглэмийн талынхан ч эвслийг дэмжснийг сонгуулийн ур дун харуулав.

Шинэ парламентад улс төрийн намууд 80 депутатын мандаттай. Хуучин еренхий сайдын эвсэл 39, хоёрт орсон Шудрага ёс, бүтээн байгуулалтын нам 17 суудалтай болно. Тус нам ливийн «Лалын ахан дуус» хөдөлгөөнийг төлөөлж байна. Бус нутгийн улс төрийн булгууд «намын» улдсэн 24 суудлыг эзлэх юм.

Энгийн либерал хүчний амжилт Каддафигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш Ливи шашны радикал үзэлтнүүдийн хүчит нөлөөнд автана гэсэн шинжээчдийн болгоомжлолыг бага зэрэг зөөлрүүлэв. Урьд олонхи нь «Аль-Каида»-тай хамсан сүлбэлдсэн билээ. Гэсэн ч энэ нь ливийн улс төрийн хүчний барагцаалсан харьцаа гэж Санкт-Петербургийн орчин цагийн Орйхи Дорнодын судлалын төвийн шинжээч Александр Сотниченко үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Сонгууль томоохон хэдэн хотод болсон хэмээн үзэж болно. Тэнд оршин суугчид нь лалын радикал үзэлд тийм их автаагуй. Түүнээс гадна европын ур нелее мэдрэгдэж байна. Эдгээр хотын лалын шашин-улс төрийн бүлгүүд сонгуульд тэр болгон оролцоогуй байна. Тэд засгийн эрхийн төлөө өөр арга замаар тэмцэх дуртай. Томоохон хотуудыг бодоход эмх замбараагуй байдалд оросон орон нутгийн оршин суугчид сонгуулиас бараг хасагдсан» гэлээ.

Либерал хүчин сонгуульд ялсан явдлыг нэг утгаар тайлбарлаж ул болно гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников үзэж байна. Тэрээр хэлэхдээ: « Сонгуульд ялсан либерал хүчин үзэл санагаараа лалынхаас бараг ялгагдахгуй байна. Ливи улс чухам ямар замаар замнаж хөгжихийг одоо хэлэхэд хэцүү. Сөрөг хүчин Муаммар Каддафигийн дэглэмийг устгасан ливийн хувьсгалаас хойш богино хугацаа өнгөрлөө. Дотоодын тэмцэл үргэлжлэсээр байна» гэв.

Сонгуульд ялагдсандаа сэтгэл дундуур байна. Гэвч Махмуд Жибрилийн эмхлэн байгуулах засгийн газрын бурэлдэхуунд ороход бэлэн гэж «Лалын ахан дуус» хөдөлгөөн мэдэгдэв.

Намын биш хувийн жагсаалтаар сонгодох 120 депутат одоогоор тодроогуй байна.Тэд 200 суудалтай парламентын нийт саналын тавны гурвыг хангана.Эдгээр депутат улс төрийн бас нэгэн нөлөө бухий туйл болж чадахгуй гэж үү?