Оросын Холбооны аюулгуй байдлын алба Хятадаас хиймэл мансууруулах бодисыг Орос улсад нууцаар оруулаж байсан олон улсын гэмт хэргийн булгийн ажиллагааг тасалдуулан зогсоов. Энэ үйл ажиллагааны ачаар мансууруулах бодисыг нууцаар оруулах томоохон сувгийг хааж, 24 хүнийг эрүүгийн хариуцлагад татсан тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв. Хятадаас хиймэл мансууруулах бодисыг интернет дэлгүүр гэгчээр оросын янз бүрийн бус нутгийн худалдан авагчдад бөөнөөр худалдж байсан аж. Мансууруулах бодисыг тамхитай хольж жижиглэн худалдаалсныг б Холбооны аюулгуй байдлын алба тэмдэглэв. Энэ ажиллагааны үеэр Орост 6,5 кг мансууруулах бодисыг хураасан байна. Түүнээс гадна нууцаар хил давуулахыг оролдсон 17,5 кг хиймэл мансууруулах бодисыг хураажээ.