Өчигдөр Японы Хонсю арлын Сизуока муж улсын «Хамаока» АЦС-д явагдсан сургуульд 4 мянга орчим хүн оролцов. Энэ удаагийн сургуулийн зорилго хүчтэй газар хөдлөлтийн хариуд авах шуурхай арга хэмжээг сургуулилах болон АЦС-д учирч мэдэх зохисгуй уршгийг сэрэмжлэхэд оршив. Сургуулийн төлөвлөгөөний дагуу бус нутагт бараг нэг зэрэг болсон газар дорхи гурван хүчит түлхэцээс хойшхи эхний хоёр цагт явуулах үйл ажиллагааг сургуулилав. Эдүгээ «Хамаока» японы атомын өөр бүх станцын нэгэн адил ажиллахгуй байна. Одоо Фукуи муж улсын «Ои» АЦС-ын зөвхөн хоёрхон реактор ажиллаж байна. Өнгөрсөн онд «Фукушима-1» АЦС-д болсон эмгэнэлт хэрэг явдал давтагдахаас эмээж байгаа орон нутгийн эрх баригчдын зөвшөөрлөөр л японы АЦС-ыг ахин ажиллуулах юм.