Лондонд таксины жолооч нар Олимпийн наадам нээгдэхийн өмнөхөн эсэргүүцлийн арга хэмжээ авч байна. Тэд олимпийн зурвас гэгчээр явахыг хориглосонд дүргүйцэж байна. Жолооч нар эсэргүүцлээ илэрхийлэхээр парламентын байшинг руу машинуудаараа явж, хотын төвд хөдөлгөөнийг бараг бүрэн тасалдуулав. Дэлхийн янз бурийн орны тамирчид ба хөгжөөн дэмжигчид энэ өдрүүдэд Лондонд олноороо очиж байна. Хотын замууд бараг бөглөрсэн байна. Олимпийн наадам 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дуустал Их Британийн нийслэлд явагдах юм.