0Дэлхийн 20 гаруй улс байлдааны онгоцуудаа минаг хоргуй болгох Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуульд оролцуулна. Цэргийн сургууль 9-р сарын 16-27 едруудэд Ойрхи Дорнод ба Персийн булангийн орчимд явагдана. Өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалоос мэдээлснээр энэ сургуулийн гол зорилго олон улсын усанд чөлөөтэй хөдөлгөөнийг хангахад оршино. Энэ нь цэргийн хүчээ сүрдүүлэн үзүүлсэн хэрэг гэж америкийн хараат бус шинжээчид дүгнэв. Ормузын хоолойг хаахыг Иран оролдвол мөн цэргийн хүчнийг тус улсын эсрэг хэрэглэх юм. Персийн булангийн хаалга гэгдсэн энэ хоолойгоор дэлхийн бүх нефтийн тавны нэгийг тээвэрлэж байна. Гэвч « цэргийн сургууль батлан хамгаалах шинж чанартай», «Иранд ямар нэг дохио явуулах гээгүй» гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл мэдэгджээ