Ерөнхийлөгч Барак Обама АНУ-аас Афганистан Пакистан хоёр улсад суух элчин сайд нарыг томилсон тухай өнөөдөр Цагаан ордон мэдээлэв. Дипломат ажилтан Жеймс Каннингем АНУ-аас Афганистанд суугаа элчин сайд болно. Үрьд тэрээр АНУ-аас Израильд суугаа элчин сайд байсан хийгээд Кабулд дээгүүр тушаалтай дипломатчээр ажилласан билээ. Афганистанд АНУ-ын төлөөлөгчдийн газарт ажиллаж байсан болон АНУ-аас Арабын Нэгдсэн Эмирт Улсад суугаа элчин сайд асан Ричард Олсон Пакистанд суух АНУ-ын элчин сайдаар томилогдов. Энэ шийдвэрийг сенат сайшаасны дараа хүчин тегелдер болох юм.