Орос Энэтхэг хоёр улс өчигдөр Москвад «Куданкулам» АЦС-ын эрчим хүчний 3-4 дэх блокын барилгын ажлыг санхуужуулэх тухай протоколд гарын үсэг зурав. Энэ станцыг оросын техникийн тусламжтайгаар Энэтхэгийн өмнөд нутагт барьж байна. IANS мэдээллийн агентлагийн уламжласнаар эдгээр хоёр блок бараг 6,4 тэрбүм долларын өртөгтэй. Орос улс Энэтхэгт шинэ хоёр блок барихад 3,4 тэрбүм долларын зээл олгох төлөвлөгөөтэй байна. Ажил эхэлснээс хойшхи 14 жилийн дотор зээлийг төлж дуусах ёстой. Энэ зээлийн 800 сая долларыг АЦС-д цөмийн тулш уйлдвэрлэхэд чиглүүлэх тухай протоколд заажээ. Оросын талаас сангийн дэд сайд Сергей Сторчак, энэтхэгийн талаас Атомын энергийн газрын дэд дарга Жоши баримт бичигт гарын үсэг зурсныг мэдээллийн агентлагууд тэмдэглэв.