Орос улс Энэтхэгийн зөвшөөрлөөр «Сар-Неец» орос-энэтхэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг 2013 оноос хойшлуулсан тухай өнөөдөр Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин сэтгүүлчдэд мэдээллээ. Өнгөрсөн оны 11-р сард «Фобос-Херс» төсөл дампуурсан учир Сарны судлалын төслүүдийг хэрэгжүүлэх хугацааг хянаж үзсэн гэж тэрээр хэлжээ. «Сар-Нөөц» орос-энэтхэгийн хөтөлбөрийг 2017 оноос наана хэрэгжүүлэх боломжгуй гэж үүний өмнө оросын пуужин-сансрын салбарын төлөөлөгч «Интерфакс» агентлагад мэлдээлсэн билээ. Эхлээд «Сар-Глоб» оросын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2015,2016 онд сансрын хоёр багажийг дэлхийн дагуул руу явуулна. Дараа нь» Сар-Нөөц» орос-энэтхэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүнд хаа сайгуй явагч, өрөмдөх төхөөрөг болон энэтхэгийн үйлдвэрлэлийн хөнгөн»Сарнаа явагчийг» Саранд тээвэрлэж хүргэхээр төлөвлөжээ.