Засгийн газрын аюулгуй байдлын хүчин амралтын өдрүүдэд Дамаскад нэвтрэсэн босогчдын хүчний үлэмж хэсгийг шахан зайлуулсан тухай өчигдер орой Сирийн мэдээллийн сайд Омран аз-Зуаби мэдэгдэв. Гэвч тэд зарим хороололд эсэргүүцэл үзүүлсээр байна. Дамаскын байдлын тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл үнэн байдалд огт нийцэхгүй байна гэж сайд мэдэгджээ. Дийлэнх олонхи босогчид бууж өгсөн эсвэл нийслэлээс зугтаж явсан гэж тэрээр дахин онцлов. Босогчид Дамаскын Мидан, Тадамон хоёр хорооллыг эзлэсэн хийгээд Кфар Сус, Габунд шируун байлдаан явагдаж байна гэж үүний өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлсэн билээ. Буудлагын дүү чимээ хотын төв Маржа талбайд сонсогдож байна гэж даваа гаригт араб дундын «Аль-Арабия» телевизийн сувгаар мэдээлжээ. Гэвч нийслэлийн оршин суугчдаас интернетэд байрлуулсан дурс бичлэг талбай ба нислэлийн төвийн байдал энх амгалан байгааг тусган харуулав. Өрнөдийн ба арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сири улсын эсрэг мэдээллийн дайн хийж байна гэж үүний өмнө Дамаск эдгээр хэрэгслийг зэмлэсэн билээ.