Ливид парламентын ассамблейн сонгуулийн бүрэн төгс үр дүнг зарлав. 2011 онд Үндэсний шилжилтийн зөвлөлийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль тэргүүтэй Үндэсний хүчний холбоо сонгуульд түрүүлжээ. Үндэсний хүчний холбоо намуудад олгосон 80 мандатын 39-г авчээ. Мөн ливийн «Лалын ахан дуус» хөдөлгөөний улс төрийн жигуур-Барилга байгуулалт, шудрага ёсны нам 17 мандаттай байна. Гол төлөв шашны жижиг намуудын төлөөлөгчид үлдсэн 20 суудал эзлэнэ. Одоо шууд санал хураалтаар сонгох 120 мандатын төлөө тэмцэл хурцдана. Эмэгтэйчүүд ливийн парламентын 200 суудлын 33-ыг эзлэв. Сонгүүлийн бүрэн төгс үр дүнг хоёр долоо хоногийн дотор зарлан мэдээлнэ гэж Сонгуулийн комиссын тэргүүн Нуриаль-Аббар хэллээ.