Хятадын томоохон Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайтай хамссан францын иргэн Патрик Девийе Хятад орохоор мордсон тухай өнөөдөр камбожийн цагдаагийн газраас мэдээллээ. Францын архитекторч Девийег Бээжингийн эрэлт шаардлагаар нэг сарын өмнө Камбожийн нийслэл Пномпеньд ямар ч ял ноогдуулалгуй баривчласан билээ. Өнгөрсөн даваа гаригт түүнийг сулласан байна. Маргааш нь Шанхай руу сайн дураараа онгоцоор нисч явсан гэж камбожийн цагдаагийн газрын төлөөлөгч Франс Пресс агентлагад мэдээллээ. Урьд хятадын эрх баригчдаас британийн бизнес эрхлэгч Нил Хейвудыг алсан хэргийг мөрдөн байцаахад туслахыг Девийед санал болгов. Бо Силайн гэргий хятадын нэрд гарсан үйлдвэрлэл эрхлэгч Гу Кайлай аллагад хамаатай гэж сэжиглэсэн байна. Камбожийн цагдаагийн хэлснээр Девийе гэрч этгээдээр хэргийг шуун таслах ажиллагаанд оролцоно. Мөрдөн байцаах ажилд тусласны нь хариуд Девийед ямар ч ял ноогдуулахгуй гэж хятадын хүүль сахиулах байгууллагуудаас амлажээ. Девийе «Францын ЭСЯ-ны бүрэн дэмжлэгээр» Хятадад очно гэж агентлаг мэдээлэв. Гэвч Франс Пресс агентлаг Францын ЭСЯ-аас энэ асуудлаар ямар ч тайлбар авч чадаагуй байна.