Өнөөдөр НҮБ-ын АЗ-д өрнөдийн орнуудаас бэлтгэсэн сирийн асуудлаархи хориг агуулсан тогтоолын төслөөр санал хураана.АНУ,Франц,Германи улсуудын дэмжлэгээр Их Британи хориг, хүч хэрэглэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсэн НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийг үндэслэн сирийн асуудлаар шинэ тогтоолын төслийг бэлтгэжээ. Өөрийн хариуд Орос улсаас Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоох тогтоолын төслийг гүйцээж боловсруулаад НҮБ-ын АЗ-д хэлэлцуулэхээр оруулав. АЗ-ийн гишүүн орнуудын дипломат ажилтнууд өчигдөр орой хийсэн хуралдааны үр дүнгээр энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын шинэ тогтоолын төсөл хүмүүнлэгийн байдал, хүний эрх, гал зогсоох дэглэмд хамаатай буурьтай хэдэн зуйлийг харгалзсан гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин сэтгүүлчдэд тайлбарлан хэлжээ. Үүний хамт тэрээр санал хураалтыг хойшлуулж болзошгуй гэж үзсэн тухай РИА Новости агентлаг мэдээлжээ. Урьд өмнө Орос улсаас санаачилсан тогтоолын төсөлд хориг арга хэмжээг дурдаагуй байна. Сирид байгаа НҮБ-ын ажиглагчдын мандатын хугацаа 7-р сарын 20-нд дуусах учир оросын төсөл түүнийг 90 өдрөөр сунгахыг санаачлав. Өрнөдийн төслийг өнөөгийн байдлаар нь хэлэлцүүлэхээр оруулвал Орос улсаас хориг тавьна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Үүний хамт НҮБ-ын АЗ сирийн асуудлаархи тогтоолоор зөвшилцэнэ гэдэгт итгэж байна гэж өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгджээ. Үүний өмнө Оросын ГХ-ийн сайд өрнөдийн орнуудаас оросын төсөлд хориг тавихгуй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.