БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын умард солонгосын армийн маршалын цол хүртсэн тухай БНАСАУ-ын улсын радиогоор мэдээлжээ. Умард Солонгосын армийн Жанжин штабын дарга Ли Ен Хо огцросны дараагаар Ким Чен Ын цэргийн дээд цолтой болсон тухай мэдээллээ. Ли Ен Хо биеийн байдлаас болж арми, намын бүх албан тушаалаас огцросон гэж албан ёсоор мэдээлжээ. Чухам 70 настай Ли Ен Хо л 2011 оны 12-р сард Ким Чен Ир нас нөгчснөөс хойш цэргийнхэнд хяналт тавихад нь Ким Чен Ынд тусласан гэж шинжээчид үзэж байна. Ли Ен Хог огцоруулсан явдал БНАСАУ-д засгийн төлөө тэмцэл хурцдаж, улс төрийн өөрчлөлт гарахыг тусган харуулж байна гэж шинжээчид таамаглав. Ким Чен Ын улс орондоо юуны түрүүнд армид эрх мэдлээ бэхжүүлж байгааг цэргийн дээд цол хүртсэн явдал нотлон харууллаа. Умард Солонгосын улс төрийн удирдлагад арми биеэ даасан хүчирхэг нэгж болж, дээд удирдлагад нөлөө үзүүлж байна. Ким Чен Ын маршалын цолтой болсон ба Ли Ен Хо огцросон явдлыг залуу жолоодогч армийн «ивээлээс» ангижирч дангаар удирдах биеэ дасан удирдагчийн статустай болохыг эрмэлзэж байгааг харуулсан хэмээн шинжээчид үзэж байна. Урьд БНАСАУ-ын удирдагчдаас зөвхөн Ким Ир Сен л 1992 онд их маршал-генералиссимусын цол хүртсэн билээ. Одоогийн удирдагч Ким Чен Ыны эцэг Ким Чен Ирт нас барсны дараа нь энэ оны эхээр генералиссимус цол хүртээжээ.