ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ -ын АЗ дээр сирийн тогтоолын асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч чадна гэдэгт итгэлтнй байна гэж мэдэгдэв. Тэрбээр энэ тухай өнөөдөр НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны хийсэн айлчлалыг дүгнэн мэдэгдэл хийв. Дипломат тэмдэглэхдээ, АЗ дээр Сирийн асуудлаар тохиролцож болохгуй шалтгааныг олж харахгүй байгаа төдийгүй, Женевын бага хуралд оролцогчдод “нэгдсэн шийдвэрийг “олоход амаргүй байсан гэжээ. Аннан өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, тэр оросын талын төлөөлөгчдийн адил НҮБ-ын АЗ-ийн гишүүд талуудын хатуу байр суурийг эс харгалзан хэрэгжүүлүүштэй найруулга олно гэдэгт найдаж байна гэлээ. Өмнө нь мягмар гаригт Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Аннантай хийсэн уулзалт дээр мэдэгдэхдээ, Орос улс бүр эхнээсээ Сири улсын дэмжиж байсан бөгөөд цаашид ч тус улсад иргэний нийгэмийг сэргээхэд дэмжлэг үзүүлсээр байх болно. Орос улсын ерөнхийлөгч Аннаны айчлал нь Сири улсад эмгэнэлт үйл явдлууд болж байгаа үед явагдаж байна гэж сануулсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан үүнийг батлан хэлэхдээ, тэрбээр Орос улсад өөр асуудлаар дахин айлчлахад дуртай байх болно гэв. Тэрбээр тэмдэглэхдээ, Сирийн байдал одоо “уулзвар дээр, хамгийн шийдвэрлэх үедээ тулж ирээд байна” гэжээ. Энэ долоо хоногийн эхээр Дамаскад сирийн цэргийнхэн болон сөрөг хүчнийхний хооронд мөргөлдөөн эхэлсэн. Сирийн чөлөөт армийн босогчид тунхаглалдаа, тэд “Дамаскийг чөлөөлөх тулалдааныг эхэлсэн” гэжээ. Израильчууд өөрийн зүгэээс мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Башар Асад сирийн цэргийг Голаны өндөрлөгөөс Дамаск руу хөдөлгөсөн гэжээ.