Дэлхийн хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхгүй, гэхдээ хямд хүнс байхгуй болно. Ийм дүгнэлтийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ шинжээчид хийгээд байна. Ингэхдээ тэд өөрсдийн урьдчилсан таамгуудыг цаг хугацаагаар хязгаарлан, ойрын 10 жилд гэж заажээ. Харин энэ хугацаа дууссаны дараа юу болох тухай, эрдэмтэд таамгаа хийсэнгүй.

18-р зууны эцсээр английн эрдэмтэн Томас Мальтус хүн өөрийн нэрээр хүн амын өсөлтийн онолыг нэрлэх буюу мальтузианы шинжлэх ухааныг бий болгожээ. Энэхүү онолоор хүн амын өсөлт нь цаашдаа хүнсний өсөлтөнд хүргэх бөгөөд улмаар зайлшгүй өлсгөлөнд хүргэх аж. Харин хэзээ бол? Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын болон FAO-гийн тэдний мэргэжилнэгтэнүүдийн хамтарсан илтгэлд мах, шувуу болон үр тарианы - хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт нэгэн зэрэг буурах тухай өгүүлжээ.

Ингэхдээ бүр дэлхийн үржил шимтэй газрын нийт талбай тууштай багасах аж. “Мальтусын зөв байх гэж үү?” гэж эрдэмтэд, шинжээчид ярьцгааж байна. Одоогийн улирал – өндөр үнийн цаг гэдэгтэй хэн ч маргахгуй бөгөөд энэ нь өлсгөлөнгөөс огтхон ч хамааралгүй гэж Оросын шинжилгээ судалгааны нэгэн төвийн захирал Андрей Сизов ийн ярьж байна.

Бүхэлдээ би өөдрөг үзэлтэй байгаа, ингэхдээ Дэлхийн хүн ам өсч, хүнсний үйлдвэрлэл тэднийг хангаж дийлэхгүйд хүрнэ гэдэг мальтузианы таамгуудтай санал нийлэхгүй. Эдгээр таамагууд энэ жил ч биш, нэг арван жилч биш, ахрин хавьгүй олон жилийн өмнө гарч байсан юм гэдгийг сануулахыг хүсч байна. Өнгөрсөн зууны хагаст 50-иад оны үед хүнсний хомсдолын тухай нөлөө бүхий шинжээчийн байгууллага болох Римийн клуб ярьж байсан аж. Эдгээр таамагууд нь бүтэлгүйтсэн. Гэсэн хэдий ч би дунд хугацааны агротехнологийн туслалцаатайгаар тав, арав, хорь, гучийн жилийн дараах асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Андрей Сизовыг үзэж байгаагаар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ фермерүүдэд мөнгө олох боломж өгөөд зогсохгуй үүний зэрэгцээ энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах нөгөөх агротехнологийг урамшуулаж байгаа юм.

Гэхдээ хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд өөр нэг тал байж болох юм гэж оросын шинжээч Владимир Брагин үзэж байна. Хэрвээ бид хүнсний бүтээгдэхүүний өсөлтийг харж байгаа бол, энэ нь хөгжиж байгаа орнуудтай хамааралтай юм. Жишээ нь, миний бодож байгаагаар, Ойрхи-Дорнодын үйл явдлууд нь төрийн эргэлтэнд хүргэсэн бөөгөд эдгээр нь хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр болоход хүргэсэн.

Эндээс үзэхэд энэ нь улс төрийн тогтворгүй байдал болон хувьсгал, дэглэмийг солиход хүргэж байна. Харин хөгжилтэй орнуудын хувьд гэвэл, энд хүнсний бүтээгдэхүүн нь хэрэглээний хайрцагийн багахан хэсгийг эзлэж байгаа бөгөөд бүхэлдээ улс орнуудын эдийн засгийн хувьд сүйрэлтэй юм болохгүй. Мальтузианист үзэлтэнүүдийн цаг хараахан ирээгүй байгаа бололтой.