Орос улсын хөнгөн атлетикийн тамирчид Лондонгийн Зуны Олимпийн тоглолтуудад 11 олимпийн аврагаа авч явна. Дасгалжуулах штаб дээр тамирчдыг олимпийн гараанд сайн бэлтгэлтэй байгаа гэж уламжлав.

7-р сарын 27-8-р сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх Лондонгийн тоглолтуудын хөнгөн атлетикийн төрөлд нийт 47 медалийн төрөл байх болно. Оросын иргэд эрэгтэй спритээс бусад бүх төрлөөр оролцох болно. Олимпийн тоглолтуудад Орос улсыг 104 хөнгөн атлетчууд төлөөлөх юм.

Багийг бүрдүүлэх үед дасгалжуулагчдийн штаб Спортын зарчмыг хатуу барихаар шийдвэрлэсэн бөгөөд үүнд: Олимпиадад зөвхөн Олимпийн аварга, шагналианууд явах ёстой. Зарим тохиолдолд, бас дүрмийн гадуур байхыг үгйүсгээгүй. Жадтай үсрэлтийн төрлийн Бээжингийн Олимпийн аварга Елена Исинбаева дэлхийн дээд амжилтыг хөср дахь удаагаа тогтоосныхоо дараа ямар нэгэн урьдчилсан шалгаруулалтгүй, шууд олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байр авсан юм.

Хөнгөн атлетикийн тамирчидийн ихэнхи нь үндэсний аварга шалгаруулах тэмцээнд зорилготой бэлтгэж байсан. Заримууд нь эн жил олон улсын тэмцээнүүдэд ч оролцоогүй. Сонирхуулахад, үндэсний аврага шалгаруулах хэмжээний тэмцээнд олон тамирчид хувийн дээд ажмилтаа тогтоосон. Оросын хөнгөн атлетын тамирчид 19 төрлөөр дэлхийн чансаанд тэргүүлж байна. Орос улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Валентин Маслаков хийсэн мэдэгдэлдээ, түүний үзэж байгаагаар, анх удаагаа Олимпийн тоглолтуулдад баг ийм сайн бэлтгэлтэй орж байна гэв.

Үр дүнгийн түвшин нилээд өндөр байгаа. Америкийн варга шалгаруулах тэмцээн түвшингийн хувьд хожигдож байгаа гэдгийг би хэлэх байна. Бид энэ жил америкчуудыг сөрж чадна гэж найдаж байна. Америкийн баг бол маш хүчтэй баг гэдгийг би үгүйсгэхгүй. Бид бүгдээрээ Олимпийн тоглолтууд эхлэхийг тэсч яван хүлээж байна.

Оросын тамирчдад АНУ, Хятадын баг тамирчидтай өрсөлдөх амаргүй тэмцэл өмнө байна. Түүнчлэн, Кени, Этиоп, Ямайка бас байна. Мэдээж хэрэг, хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Олимпийн тоглолтуудыг зохион явуулагч – британчууд.

Оросын лидерүүдийн хувьд гэх юм бол юуны өмнө Лондонгийн тоглолтоос одоогийн олимпийн аварга Гульнара Галкинагийн саадтай 3000 метрийн гүйлт, Валерия Борчина болон Каниськина нарын явганаар явах уралдаан болоод өндрийн үсрэлтийн Андрей Сильнов нараас медаль хүлээж буй юм. Хүүхэд төрүлж, их спортод эргэн ирж, хайртай төрөлдөө ирж, гурван эргэлт хийдэг Татьяна Лебедева дөрөв дэхь удаагаа Олимпийн тоглолтуудад оролцохоор явж байна.

Аваргуудыг олимпийн тоглолтуудад анх удаагаа оролцож байгаа залуу тамирчид ч бас дэмжих найдвар дүүрэн байна. Дөрвөн уралдааны 400 метрийн тамирчид Ксения Вдовина “Оросын дуу хоолой” ралиод өгсөн ярилцлагадаа, олимпийн багт шалгарахын тулд их хүч чармайлт гаргасан, гэхдээ анх удаа оролцож байгаа Олимпиадад түрүлэхийн төлөө чадах бүхнээ зориулна гэсэн юм.

Сонголт дандаа хүнд байдаг. манай улс том, өрсөлдөөн ихтэй, бас маш олон охидууд оролцохоор өрсөлдсөн. Мэдээж хэрэг, энэ нь маш их хариуцлага. Гэхдээ би гараагаа эхлэхийг хүлээж байна. Үүнд адреналин хүрнэ гэж би бодож байна. Би Олимпийн үеэр энергиэр цэнэглэгдэж бүх юм сайхан болно гэж бодож байна.

Дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпиад дээр оросын хөнгөн атлетикийн тамирчид зургаан алтан медаль хүртсэн. Багийн минимум зорилго одоогийн болох тогололтуудад өмнөхөөс дутуугүй оролцох гэж дасгалжуулагчийн клуб дээр тэмдэглэж байна.