Тажикистан улс оросын 201-р цэргийн баазыг 2014 оноос хойш улс орондоо байлгах тухай гэрээний оросын хувилбарыг зөвшөөрсэн гэж өнөөдөр ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч Владимир Чиркин мэдэгдлээ. Гэрээгээр мөн цэргийн баазыг 49 жил Тажикистаны нутаг дэвсгэрт үнэ төлбөргүй байлгахыг батлав. Тажикистан дахь оросын 201-р цэргийн бааз бол Оросын чанадад байгаа томоохон бааз ба Төв Ази дахь цэргийн хүчирхэг анги салбар юм. 7 мянга орчим цэргийн албан хаагч тус баазад байгаа. Цэргийн бааз бүс нутгийн тогтвортой байдлын батлан даагч болсон гэж Москва Душанбе хоёр үзэж байна. Талууд оросын цэргийн баазыг Тажикистанд байлгах тухай гэрээнд энэ оныг дустал гарын үсэг зурах юм.