Тони Блэр ерөнхий сайдын албыг хаших хугацаанд Их Британийг харь гаригийнхнаас хамгаалахыг оролджээ. Энэ тухай саяхан тус улсын Үндэсний архиваас гаргасан нууц материалыг нийтлэгдсэний дараа тодорхой болжээ. Сонирхолтой нь, Блэр дэлхийн гадуурх соёл иргэншилүүдийн идэвхитэй байдлын тухай мэдээлэл цуглуулах харь гаригийнхны асуудлаар мэргэжилтэнүүдтэй тусгай комиссийнхонтой уулзалт хийжээ. Одооноос ямарч хүн 6700 хуудас бүхий эрдэмтдийн захидал, илтэглүд болон бусад баримт бичгүүдээс бүрдэх нууц материалтйа тнилцаж болох нь.

Гурван жилийн өмнө тусгай комиссыг тараасан аж. Энэхүү комиссийг тараах болсон шалтгааныг нээлттэй сансраас Их Британьд бодит заналхийлэх ямар нэгэн зүйл үгүй гэдгээр тайлбарлав. Харь гаригийн “жижигхэн ногоон хүмүүс”-ийн судлагаа шинжилгээг үргэлжлүүлэхийн төлөө байга олон эрдэмтэд энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байна. Францын жандармын газар /полиц/ өнөөг хүртэл харь гаригийнхныг хянахыг оролдож байдаг. Үүнтэй ижил хөтөлбөр ЗХУ-д байсан, гэхдээ 1990-ээд оны үед тус улсыг тарж бутрах үед уг хөтөлбөр хэрэжихээ больсон гэж эрдэмтэн, судлаач Сергей Александров ийн ярьж байна. Хөтөлбөр нь объектуудыг ажиглахад гайхамшигтай үр дүн өгсөн. Ингэхдээ тэдгээр ажиглалтуудыг шууд л ШУА-ийн сэтгүүлд нийтлэж байлаа. Анх удаа сансрын төхөөрөмжийн туслалцаатай хосгүй зургуудыг нислэгийн янз бүрийн шатанд авч байсан юм. Эдгээр судалгаануудыг олон жил хийсэн гэдэг тодорхой болсон. Үүнийг францын полицынхан одоо ч үргэлжлүүлсээр байгаа юм. АНУ-д ийм хөтөлбөрүүд нь урт удаан хугацаагаар үйлчилж байсан.

Их Британий комисст тус улсын БХЯ-ны харь гаригийнхны тухай ирүүлж байсан мэдээллүүд нь маш найдвартай болон найдваргүй эх сурвалжуудаас ирж байв. Найдвартайнуудад цэргийн нисэгчид, сансрын нисгэгчид болон цэргийнхний мэдээллэл багтаж байлаа. Британий комиссийн илтгэлүүдийн архивт харьцангүй тодорхой болсон тохиолдлуудын тухай ч мэдээллүүд байв. Жишээ нь, Англи-аргентины мөргөлдөөний үеэр Фолклендэд британий цэргийнхэн нөмрөгтэй “ногоон хүмүүсийг” ажигласан тухай мэдээлэл. Нууцлалын зэргээс гаргах болсон мэдээллүүдэд дэлхийн гадуурх болон ЗХУ-ын нутаг дэвсгэр дээрх ажиглалтууд оржээ.

Тэнгэрт танихад хүнд объектуудыг олонтоо харж болох тухай Британий харь гаригийнхныг судлаачдын холбооны төлөөлөгч эрдэмтэн Жон Викхэм ийнхүү ярьж байна.

Тэнгэрт нисч байгаа аливаа үл танигдах объект нь түүнийг тодорхойлохоос нааш үл танигдах хэвээр үлдэдэг. Үүнийг таньж эхлэх тэр үед тухайн объект нь танил болдог. Тэгээд үүнийг танихгуй байгаа тэр баримт нь түүнийг харь гаригийнхны идэвхитэй үзэгдэл гэж үзэж хэрхэвч болохгүй. Манай гариг ертөнц дээр 3 тэр бум одод байдаг. Од бүр нар байдаг бөгөөд манай системийн нэгэн адил гаригуудаар хүрээлэгдсэн байдаг. Зарим нэг гаригуудад дэлхий дээр байдаггүй элементүүд байдаг. Энэ бол хүн маягийн төрхтэй амьдрал байх заавал албагүй бөгөөд энэ нь урагмал юм уу, бактери байж болох юм.

Бусад гаригуудад амьдрал байж болон гэж үзвээс тэдний айлчлалын зорилго оньсого хэвээр үлдэж байна. Шинжээчид нилээд хэдэн хувилбаруудыг дэвшүүлж байгаагийн бөгөөд эдгээр нь аялал жуучлал, эрдэм шинжилгээний судалгаа юм уу, гариг хоорондын салбаруудын нөлөөг өргөжүүлэх зэрэг байж болох юм. Нэгэн цэргийн албан хаагч харь гаригийнхны тухай хэдэн арван мэдээллийг харьцуулж үзэж, тэдний хооронд ижил зүйлүүдийг олохыг оролджээ. Энэ ажлыг хийгээд тэрбээр харь гаригийнхны объектууд нь үнэхээр байдаг бөгөөд тэд зүгээр л байгалийн ер бусыг үзэгдэлүүд байж мэдэх юм гэж дүгнэжээ.