АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Ойрхи Дорнодоор хийсэн аялал эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв. Израилиэс Иерусалим орох замд нь түүнийг Израилийн төлөө тагнан турших ажиллагаа явуулсан тул АНУ-д шоронд насаар нь хорисон Жонатан Поллардыг суллахыг уриалсан зурагт хуудасаар угтсан байна. Египетэд ч Хиллари Клинтоныг элэгсэг дотно хүлээж авсангүй. Александрид дургүйцсэн хүмүүс түүний сууж явсан машин руу улаан лооль, устай лонх шидэв.

Египетийн нийгмийн нэг хэсэг нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлалд дургүйцсэн нь мэдээжийн хэрэг. Хиллари Клинтон Египетийн шинэ ерөнхийлөгч Мохаммед Мурситэй Каирт хэлэлцээ хийгээд Вашингтоноос Египет иргэний засаг захиргаанд шилжихийг бүрэн дэмжихийг» мэдэгджээ. Үнэн чанартаа АНУ лалын хөдөлгөөнийг төлөөлсэн ерөнхийлөгчийг дэмжив. Харин Вашингтон «Лалын ахан дуус» хөдөлгөөнтэй хэзээ ч харилцахгүй гэж хэдэн жилийн өмнө тэр үеийн Төрийн департаментын тэргүүн мэдэгдсэн билээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиос хойш хоёр хэсэгт хуваагдсан египетийн нийгэм Цагаан ордны улс төрийн бодлогын ийн өөрчлелтийг бүрэн дэмжиж чадахгүй байх гэж оросын шинжээч Александр Филоник хэлээд: «Тус улс үймээн, донсолгоонд нэрвэгдэж болзошгүй. Үүний хор холбогдолыг урьдчилан харахын аргагүй. Байдал түгшүүртэй болж байгаа нь тод зүйл. Хиллари Клинтоны айлчлал байдлыг тогтворжуулна гэж америкийн эр баригчид үзсэн байх. Үнэн хэрэг дээр үйл явлдал огт өөр болов. Цугларсан хүмүүс АНУ-ын төлөөлөгчэд найрсаг бусаар хандсан нь ард түмэн тус улсыг эсэргүүцэж байгааг харуулсан. Ямар байсан ч америкийн эсрэг хөдөлгөөн тус улсад байгаа нь илэрсэн» гэв.

Израиль болон тус улсыг дайсагнах бодлого явуулж ирсэн «Лалын ахан дуус» байгууллагын төлөөлөгч ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Египетийн хоорондын харилцааг зохицуулахад АНУ-ын зуучлах үүрэг амжилттай болж мэднэ. Одоогоос 33 жилийн тэртээ гарын үсэг зурсан гал зогсоох тухай гэрээг даган мөрдөхийг Израиль Египет хоёр улсаас шаардана гэж Хиллари Клинтон амлажээ.