БНАСАУ-ын хамгийн нөлөө бүхий удирдагчийн нэг Солонгосын ардын армийн Жанжин штабын дарга Ли Ен Хо «улс төрийн өвчнөөр» арга буюу огцросон байна. 69 настай дэд маршал бие муудсан учир бүх албан тушаалаас огцросон гэж албан ёсны мэдээлэлд өгүүлснийг Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Жебин тэмдэглэв.

Тайлбар үнэн байдалд нийцэхгүй байна гэж олонхи шинжээч тэр даруй эргэлзэн мэдээлэв. Огцросон Жанжин штабын дарга нэг долоо хоногийн өмнө нийт олны өмнө үг хэлсэн билээ. Тэрээр бие сайн байсан. Түүнээс гадна огцоруулах тухай албан ёсны мэдээлэлд өвчинг дурдаагүй.

Гэвч түүнийг огцоруулах шинж тэмдэг аль хэдийнэ мэдрэгдсэн билээ. БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны шинэ бүрэлдэхүүнийг бүрдүүлсэн бур 4-р сард Ли Ен Хо-гийн улс төрийн өвчний анхны хам шинж илэрсэн гэж Александр Жебин мэдэгдээд: «Улсын батлан хамгаалах хорооны түүхэнд анх удаа Жанжин штабын дарга бүрэлдэхүүнд нь орсонгүй. Энэ нь Ли Ен Хо-г өөр бүх албан тушаалаас нь огцоруулах нэг ёсны дохио болсон. Тэрээр Солонгосын ардын армийн Улс төрийн удирдах газрын шинэ дарга Цой Рен Хе, Ардын зэвсэгт хүчний шинэ сайд Ким Ден Гак хоёртой ам хэлээ ололцож чадаагүй байх» гэв.

Өөрөөр хэлвэл Ким Чен Ын засгийн эрхэнд гарснаас хойш хагас жил өнгрөөгүй байсан ч аав Ким Чен Ирийн хамгийн ойрын шадарыг огцоруулжээ. Харин тэрээр БНАСАУ-ын шинэ удирдагчийг ивээж засгийн эрхийг залгамжлах шийдвэрлэгч үед зэвсэгт хүчинд хяналт тавихад нь тусласан юм. Ли Ен Хо 2011 оны 12-р сард Ким Чен Ирийг оршуулах ёслол гүйцэтгэх үеэр авсны нь дэргэд ёслолн зогссон долоон дээгүүр албан тушаалтны нэг байсан билээ. Тэрээр Ким Чен Ын-тэй хамт цэргийн төдийгүй энгийн барилга байгууламжуудыг шалган байцааж байв.

Ачий нь үл тоомсорлон бүр Солонгосын Хөдөлмөрийн намын УТТ-ны тэргүүлэгч гишүүний намын тушаалаас нь огцруулсан байна гэж Александр Жебин тэмдэглэн хэлээд: «БНАСАУ-ын ямар нэг удирдагч албан тушаалаасаа огросон ч намын тушаалаа хэвээр хадгалсан тохиолдол олон. Ли Ен Хо биеийн байдлаас болж ажилдаа үргэлж байж, хүнд түвэгтэй зорилтыг биелүүлж чадахгүй болсон бол түүнийг УТТ-ны тэргүүлэгч гишүүн хэвээр байлгах боломж байсан юм. Цой Рен Хе, Ким Ден Гак хоёрын заасан шалтгааныг мэргэшилтэй жанжин Ли Ен Хогийн чиг бодлогоос илүү буурьтай хэмээн БНАСАУ-ын шинэ удирдпгч үзсэн байх» гэв.

Намын хүнд суртал цэргийнхнээс давамгайлж байна гэж Александр Жебин тэмдэглэв. Ким Чен Ын ийн замаар өнгөрсөн үеийг «үдэж» байх. Ийн нөлөө бүхий зүтгэлтнийг огцоруулсан бол Умард Солонгосын залуу удирдагч өөрийн талынхныг дээгүүр албан тушаалд томилохын тулд ямар ч ажиллагаа явуулахаас буцахгүй бололтой. Тэрээр урьдын хувь нэмэр, гавьяаг тоомсорлохгүйгээ ахмад зүтгэлтнүүдэд мэдүүлэв. Байдлаас харахад Ким Чен Ын шинэ засгийг төлөвшүүлэхдээ тодорхой хүчинд тулгаарлаж байна.

Халаа сэгэлгэ хийгээд БНАСАУ-ын дотоод гадаад бодлогыг хянан үзэх бололтой. Ким Чен Ын юуны түрүүнд эдийн засгийг шинэтгэл явуулж, нийгмийн өөр зорилтыг биелүүлэх бодолтой байна. Энэ чиглэлээр гарах ахиц дэвшил шинэ жолоодогчдоо өөрөөр хандах боломж БНАСАУ-ын ядуу хүн амд олгох юм. Эдийн засаг,армийн шинэтгэл үүргээ илүү оновчтой биелүүлж, армийг шинээр зэвсэглэхэд их хэмжээний хөрөнгө шаардах боломж олгох юм.

Улс төрийн комиссарууд мэргэшилтэй цэргийнхнээс давжээ. Үүнтэй холбогдсон хоёр хувилбар бий. БНАСАУ цэргийн аюулыг зохих ёсоор анхааралгүй цэргийн биш мэргэжилтнүүд армийг удирдахыг зөвшөөрнө. Эсвэл одоо зэвсэгт хүчнийг тэргүүлж байгаа улс төрийн ажилтнууд ямар нэг үйл явдлыг буруу үнэлж, үйл ажиллагаандаа алдаа гаргах юм. Энэ нь БНАСАУ-ын аюулгүй байдалд ноцтой хор уршигтай болж мэднэ.