Үлэг гүрвэлийн хүрээлэн Уралын Магнитогорск хот орчимд бий болов. Бүх үзмэрий нь тусгай хуванцраар бүрэн хэмжээгээр нь хийжээ. Эдгээр үзмэр жинхэнэ үлэг гүрвэлтэй яг адилхан байгаа хийгээд амьсгаалж, ам ангайж, дуугарч байна. Одоо хүрээлэн 28 үзмэртэй. Үлэг гүрвэлээс гадна дөрвөн метр өндөр сармагчин, тэмээ, анааш, цагаан баавгай үзэгчдийг зугаацуулж байна. Магнитогорскын үйлдвэрлэл эрхлэгч тус хүрээлэнг байгуулахыг санаачилж, төслийг өөрийнхөө хөрөнгөөр хэрэгжүүлсэн байна.