Цэргийнхэн ба аврагчид Оросын баруун-өмнөд Краснодар хязгаарын Крымский районд үерийн уршгийг арилгасаар байна. Өнгөрсөн хоногт Оросын Онц байдлын яамны бүлгийн бүрэлдэхүүнийг өргөжүүлсэн хийгээд одоо тэнд нийт 18 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Хотод нэмэлт 5 мянга гаруй цэргийн албан хаагч очлоо. Тэд гол төлөв барилга байшингуудыг цэвэрлэж байна. Крымскад сэргэн босгох ажил өдөр шөнөгүй үргэлжилж байна. Өчигдөр «Центроспас» отрядын хээрийн эмнэлэг ажиллаж эхэллээ. Тусад нь зохион байгуулсан найман төвөөс усанд авахуулсан хотын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. 7-р сарын 7-нд Геленжик, Крымск, Новороссийск хотууд ба Краснодар хязгаарын хэдэн суурингийн орон сууцны 7 мянга гаруй байшин усанд авахуулжээ. Ялангуяа Крымск болон ойр хавийн суурингуудад гай гамшиг хүчтэй цохилт өгсэн юм. Үерийн уршгаар 170 гаруй хүн эндэв.