Орос улс ОУСС-д багийн гишүүдийнхээ тоог хэвээр хадгална. Оросын сансрын агентлаг станцын оросын хэсэгт гадаадын түншүүдэд орон тоо олгож, өөрийн багийн гишүүдийн тоог цөөрүүлэхгүй гэж өнөөдөр тусгай газрын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Оросын сансрын нисэгчид ОУСС-д нөр их ажил хийж, эрдэм шинэжилгээний туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж тэрээр тайлбарлан хэлэв. ОУСС-д багийн гишүүд бараг нэг жил ажиллаж болзошгүй гэж Поповкин мэдээлэв. Эдүгээ сансрын нисэгчид тойрог замд хагас жил ажиллаж байна. Енеедер оросын «Союз» сансрын хөлөгөөр шинэ багийн гишүүд станцад очлоо. Оросын Юрий Маленченко, америкийн Сунита Уильямс, японы Акихико Хошиде нар станцад дөрвөн сар байх юм.