“Сирийн үйл ажиллагааны бүлгийн” хуралдааныг энэ сарын сүүлээр Москвад зохион явуулах саналыг Орос улс гаргалаа. Энэ тухай НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөлөгч Кофи Аннан болон ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой хийсэн уулзалтын дүнгийн талаар хийсэн мэдээлэлдээ ОХУ-ын ГХЯ-ны дээд тэргүүн Геннадий Гатилов уламжлав. Түүний ярьснаар, бүхэлдээ яриа хэлэлцээ санаачлагатай уур амьсгалд болсон. Дипломатын “Интерфакс” агентлагт хэлснээр, оролцогчид Сирийн одоогийн байдлыг байж болшгүйд зүйл гэж цохон тэмдэглэжээ. Лавров, Аннан нар женевын эрч хүчийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр санал нийлжээ. Үүний тулд оросын тал энэ сарын сүүлчээр Москва хотноо “үйл ажиллагааны бүлгийг” ГХЯ-ны тэргүүн нарын бус, харин өндөр албан тушаалын түвшинд хуралдуулахыг санал болгов гэж Гатилов тйалбарлав. Аннантай хийсэн уулзалт дээр Лавров тэмдэглэхдээ, цаашид женевын хамтрсан мэдэгдэлийн хэрэгжүүлэх үүднээс хүчин чармайх шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг онцлов. “Бид Кофи Аннаныг гадаад тоглогчидтой болон сөрг хүчнийхэнтэй идэвхитэй ажиллахад чиглүүлэхийг оролдсон“ гэж Гатилов уламжлав.Сирийн ерөнхийлөгч Асадын хувь заяа нь Лавров болон Аннан нарын яриа хэлэлцээн дээр яригдаагүй гэж тэр нэмж хэлэв.