ОХУ-ын Номхон далайн Тэнгисийн цэргийн нисэх хүчин Владивостокд болох АТЭСийн ДХУ-н аюулгүй байдлыг хангах болно. Энэ тухай Тэнгисийн нисэх хүчний хэвлэлийн албаны төлөөлөгч нэгдүгээр зэргийн ахмад Роман Мартов РИА Новости агентлагт ярьжээ. Өмнө нь мэдээлж байснаар, 2012 оны 9-р сад Владивосток хотод АТЭС-ийн ДХУ-ыг зохион явуулах юм. Ахмад Марковын тайлбарласнаар, одоогийн байдлаар Тэнгисийн нисэх хүчин завьны эсрэг, эрлийн-аврах болон тээврийн нисэхээс бүрдэж байна. Тэдний онгоцнууд Приморье, Хабаровск болон Камчатскийн хязгаарын онгоцны буудлуудад байрлаж байна. Мяагмар гаригт Оросын тэнгисийн цэргийн нисэгчид мэргэжлийн баяр - Тэнгисийн цэргийн нисэх хүчний өдрийг тэмдэглэж байна. Уг баярыг Дэлхийн нэгдүгээр дайны үеэр 1916 оны 7-р сарын 17-нд герман нисэгчидтэй тулалдаанд ялалт байгуулсан Оросын Балтын тэнгисийн нисэгчдийн гэгээн дурсгалд зориулан тэмдэглэх болсон юм.