Японд 40 хэмийн халуун болсны улмаас даваа гаригт наршисан байж болзошгүй шинж тэмдэгтэй 693 хүн эмчид ханджээ. 84 настай нэгэн эрэгтэй нас барсан гэж тус улсын байгалийн гамшиг болон түймэрийн үр дагавартай тэмцэх агентлагаас уламжилсныг иш татан ХМХ -үүд мэдээлжээ. Японы ус цаг уурын газрын гаргасан тоо баримтаар агаарын температур нь тус улсын 60 хотод Цельсийн 35 хэмээс дээш гарсан бөгөөд Гунма мужийн Татэбаяси хотод хамгийн их хүчтэй 37,6 С халжээ. Мягмар гаригт өндөр хэм хадгалагдах аж. Тус улсын нилээд хэдэн дүүргүүдэд янз бүрийн арга хэмжээнүүдэд оролцож байсан оюутан залуучууд нарнаас хордлого авчээ. Даваа гаригт бүх орон даяар үндэсний баяр болох - Тэнгисийн өдрийг тэмдэглэв. Токиод наршсаны улмаас 21 хүн эмнэглэгт хүргэгджээ.