ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай мягмар гаригт уулазан. Уулзалтын үеэр Путин Аннаны энх тайванч төлөвлөгөөг Орос улс дэмжиж байгаа болон сирийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “Action group” санаачлагч бүлэгийн яриа хэлэлцээний хоёр дахь шатыг Москва юм уу Женев хотод эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ дахин батлах төлөвтэй байна. Аннан даваа гаригт Москвад хоёр өдрийн айлчлал хийхээр ирсэн. Энэ бол сүүлийн дөрвөн сарын дотор Орос улсад хийж байгаа түүний хоёрдахь айлчлал юм. Оросын тал Аннаны төлөвлөгөөг сирийн дотоодын мөргөлдөөнийг шийдвэрлэхэд цорын ганц хэрэгжиж болох төлөвлөгөө гэж үзэж байгаа. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өмнө нь мэдэгдэхдээ, Сирид үргэлжилж байгаа хүчирхийлэл бол аймшиг юм. Гэтэл энэхүү аллагыгЖеневт 6-р сарын 30-ны өдөр баталсан Аннаны төлөвлөгөө болон хэлэлцээнүүдийг хэрэгжүүлсэний дүнд л зогсоож болох юм. Лавров тэмдэглэхдээ, Өрнөдийн орнууд бага хурлын дараа Асадыг огцрохыг шаардсан үр ашиггүй байр суурийг эзлэж байна. Лавровын хэлж байгаагаар, Асадыг огцруулах нь боломжгүй зүйл. Тэр явахгүй, яагаад гэвэл түүний ард Сирийн хүн амын нилээд хэсэг байгаа”. Нөгөөтэйгүүр, лхагва гаригт болох НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр өрнөдийн орнуудын бэлтгэсэн төслөөр санал хураалт явагдах юм. Уг баримт бичигт НҮБ-ын Дүрмийн 7 бүлэгт заасны дагуу Дамаскийн эсрэг хориг арга хэмжээ авахыг тусгасан юм. Оросын тал бүрэн эрхт төлөөлөгчдийн хугацааг дахин гурван сараар сунгахад чиглэгдсэн өөрийн тогтоолын төслийг бэлтгээд байна. Уг баримт бичигт Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах ямар нэгэн шаардлагуудын тавиагүй аж.