Сири улсын дотоодын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар оросын талтай хэлэлцээр хийхээр НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан өнөөдөр Москвад 2 өдрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ. Өнөө орой Аннан ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой уулзана. Тусгай төлөөлөгч маргааш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм. 7-р сарын 17-нд болох Путин, Аннан нарын уулзалтын үеэр “Сири улсын хямралыг улс төр дипломатын аргаар зохицуулах Аннаны энхийн төлөвлөгөөг ОУ байнга дэмжиж байгаа гэдгийг бас дахин батлахаар төлөвлөж байна гэж” Кремлийн хэвлэлийн алба өнгөрсөн ням гаригт мэдээлсэн юм. Сирийн дотоодын хямралын асуудлыг шийдэх цорын ганц амьдрах чадвартай талбар бол энэ төлөвлөгөө гэдгийг оросын тал иш үндэс болгож байгаа гэж мэдээлэлд өгүүлсэн байна.