Энэ хаант улсын төр засгийн дургүйцлийг төрүүлэх шалтгаан болсон тус улсад хүний эрхийг мөрдөх хэрэгтэй гэсэн манай дипломатч Константин Долговын мэдэгдэл нь Саудын Арав улсын хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг биш гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна. Москва гурав дахь улсын хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй гэдгийг Лавров сануулаад, “хүний эрхийг хамгаалах асуудлаар үзэл бодлоо илэрхийлхийг аливаа орны хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж үзэхгүй байх талаар дэлхийн хамтын нийгэмлэг аль эртнээс тохиролцсон бөгөөд практик дээр хэрэгжүүлсэн гэж” хэлсэн байна. Сири улсад болж байгаа үйл явдлын талаар Саудын Арав улс болон Персийн булангийн зарим орнуудтай ОУ санал нэгдэхгүй байгааг Лавров хүлээн зөвшөөрлөө. “Гэхдээ энэ нь бусад бүх зүйлийг булингартуулах шалтаг болох ёсгүй гэж” сайд тэмдэглэсэн байна. ОУ-ын ГХЯ 7-р сарын 12-нд өөрийнхөө албан ёсны сайт дээр тус улсын зүүн нутагт байдлыг хэвийн болгох талаар бүхий л арга хэмжээг саудын хаант улс авах ёстой гэсэн Долговын тайлбарыг нийтэлсэн билээ. Харин Саудын Арав улс энэ мэдэгдлийг “найрсаг бус” гэж нэрлэсэн юм.