НҮБ-ын АЗ дээр сирийн хямралыг зохицуулах асуудлаар хийх хэлэлцээр мухардмал байдалд орно гэж ОУ үзэхгүй байна. Сири улсын асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай хийх хэлэлцээрийн өмнө хийлгэсэн сирийн асуудлаарх хэвлэлийн бага хурал дээр ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ингэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт АНУ, Франц, Их Британи, Герман зэрэг улсууд Сири улс дахь НҮБ-ын ажиглагчдын мандатыг сунгахын тулд арав хоногийн хугацаатай хүнд техник ашиглахаа зогсоохыг оролцуулаад арав гаруй шаардлагыг сигрийн төр засагт тулгасан тогтоолын төслийг НҮБ-ын АЗ-д оруулсан юм. Энэ баримт бичигт зааснаар тогтоолын шаардлагыг Дамаск биелүүлэхгүй бол НҮБ-ын дүрмийн 7-р зүйлийн дагуу Сири улсын эсрэг дипломатын болон эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг авах юм байна. Барууны орнуудын санал болгосон тогтоолын төслийг ОУ хүлээж авах аргагүй гэж мэдэгдээд, НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Кофи Аннаны хямралыг зохицуулах төлөвлөгөөг биелүүлхийн тулд Сири улс дахь ажиглагчдын бүлгийн мандатын хугацааг 3 сараар сунгах тухай өөрийн тогтоолын төслийг санал болгосон юм.