“Атом үүрд баяртай”, “Эх нутгаа болон үр хүүхдээ хамгаалцгаая” гэсэн уриа лоозон барьсан хэдэн арван мянган япончууд Токиогийн гудамжинд гарч атомын эрчим хүчний эсрэг жагсаал хийлээ. Энэ эсэргүүцлийн жагсаалд урлаг соёлын нэртэй зүтгэлтнүүд, Нобелийн шагналтнууд, нэртэй жүжигчид оролцсон байна.

АЦС-ийг зайлшгүй ашиглах шаардлагатай тухай хурц мэтгэлцээн японы нийгэмд болж байх хойгуур тус улсын засгийн газар цахилгаан эрчим хүчний хомсдолтай тэмцэхэд чиглэгдсэн системийг боловсруулсан байна. Улс орон нь цахилагаан эрчим хүчний хомсдолыг даван туулахад оршин суугчид нь өөрсдөө туслаж чадна. Тэд салхин станц болон нарны зай хураагуураар гаргаж авсан илүүдэл цахилгаан эрчим хүчээ орон нутгийн эрчим хүчний компаниудад зарж болно. Улс орны эрчим хүчний аюулгүй байдлын хангамж дахь АЦС-уудын хувийг ирээдүйд багасгах сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэхэд тус дөхөм болох арга хэмжээ болно гэж Токиод үзэж байгаа юм.

2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчнээс олж авах цахилгааны хэмжээг нийт хэмжээний 25-30% хүртэл нэмэгдүүлж болно гэдэгт ерөнхий сайд Нода Ёсихики итгэлтэй байна. Хувийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчдийг дэмжхийн тулд эдийн засгийн болон улс төрийн өөгшүүлэлтийн механизм “ногоон тариф” гэгчийг боловсруулаад байна. “Ногоон тариф” нь эрчим хүчний компаниудтай хувийн үйлдвэрлэгчид удаан хугацааны гэрээ байгуулах баталгааг гаргаж өгөх ба тэдний үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ дээр нэмүү өртөг нэмэхэд үйлчлэх юм байна.

Япон улсын иргэд илүүдэл цахилгаан эрчим хүчээ худалдснаараа улс орныхоо эрчим хүчний зах зээлийн байдалд нөлөөлж чадах бол уу? Дэлхийн эрчим хүчний зах зээлийг судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан Светлана Мельникова гутрангуй байдлаар үнэлж байна: «Нөлөөлж чадахгүй гэж үзэж байна. Энэ нь японы эрчим хүчний салбарыг өөдрөгөөр харах гэсэн дотоодын асуудал юм. Илүүдэл эрчим хүч бол өчүүхэн зүйл бөгөөд байдлыг нийтэд нь дээрдүүлж чадахгүй. Япон улсад эрчим хүчний хомсдол болох нь тодорхой. Илүүдэл эрчим хүч тийм их байх боломжгүй юм. Үүнээс болоод асуудал маш хурцдаж байгаа билээ. Харин энэ нь хүмүүсийг эрчим хүч хэмнэхэд уриалан дуудах механизм болж мэдэх юм. Энэ нь муугүй зүйл боловч алдагдсан эрчим хүчийг нөхөхөд хангалттай бус» гэж тэр ярилаа.

2011 онд “Фукисима” АЦС-д гарсан ослоос хойш Япон улс атомын эрчим хүчинд буцах нь тодорхой байсан. “Цахилгаан эрчим хүчийг асар ихээр үйлдвэрлэх тийм технолог хүн төрлөхтөнд одоохондоо алга байна гэж” Стратегийн санал санаачлагын агентлагын шинжээчдийн зөвлөлийн гишүүн Петр Щедровицкий үзэж байна. “Адилтгах эрчим хүчний технолог нь одоохондоо эрчим хүчний балансын бүтэцэд өөрийн гэсэн байр сууриа эзлэх тийм хэмжээнд хүрээгүй байна” гэж тэр үзэж байна.