Сергей Лавров НҮБ-ын болон Арабын улсуудын холбооны тусгай төлөөлөгч Кофи Аннатай хэлэлцээ хийхийн өмнө сирийн байдлыг зохицуулах асуудлаар Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Тэрбээр эрс тас шаардлагануудаасаа татгалзахыг сирийн сөрөг хүчинд Орос улс одоохондоо үнээмшуулж чадсангуйг мэдээлээд, сирийн сөрөг хүчин нэгдэж, хэлэлцээ хийх хүчин болоогуй боловч ийм хүчин удахгүй гарч ирэхэд Москва найдаж байгааг тэмдэглэв. « Сирийн удирдлагын тухай тус орны ард тумний ямар ч шийдвэрийг Москва дэмжинэ» гэж Сергей Лавров мэдэгдэж, Женевад Сирийн асуудлаар хийсэн уулзалтын тухай ярихдаа Оросын туншуудийн зан байдлаас узвэл тохиролцож болохгуй нь ил тод байгааг тэмдэглэв. » Өрнөдийн зарим улсууд уулзалтын ур дунгийг тайлбарлахдаа» энэ нь Сирийн эсрэг хориг арга хэмжээ авах зам нээсэн « гэж үзүүлэхийг оролдож байгааг оросын сайд дурдав. НҮБ-ын болон Арабын улсуудын холбооны тусгай төлөөлөгч Кофи Аннантай Москвад хийх хэлэлцээ мэдээлэл бухий, дэлэгэрэнгуй болно гэдэгт Орос улс найдаж байгааг Сергей Лавров бас тэмдэглэв.