Сирийн хямралыг зохицуулах тухай асуудал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны хятадын удирдлагатай хийх хэлэлцээрийн чухал сэдвүүдийн нэг болно. Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки ингэж мэдэгдсэн байна. Хятад-Африк дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пан Ги Мун өнөөдөр Бээжинд хүрэлцэн ирэх юм. Энэ айлчлалын үеэр тэр БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао, Гадаад хэргийн сайд Ян Зечи нартай уулзаж сирийн асуудлыг хөндөнө. Пан Ги Мун ням гаригт Ян Зечитэй утсаар ярихдаа цаашдын үйл ажиллагаагүй байдал “сирийн төр засагт аллагаа цаашид үргэлжлүүлэх боломжийг олгох болно” гэдгийг хэлэлцээрийн явцад хятадын түншүүддээ ойлгуулхыг оролдох болно гэж Несирки тэмдэглэсэн байна.