2012-2014 онуудад даяарчлалыг хамарсан корпорацуудын хөрөнгө оруулах магадлалтай орнуудын дунд ОУ 8-р байр эзэллээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын шинжээчдийн бүрдүүлсэн баримт бичигт ингэж бичсэн байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын шинжээчдийн дүгнэлтээр энэ жилийн ОУ-д оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь ОУ-ын хувьд дээд амжилт юм. Шууд хөрөнгө оруулалтын оросын сангийн захирал Кирилл Дмитриев ингэж тайлбарлаж байна: «Хөрөнгө оруулалтыг татах талаас авч үзэх юм бол ОУ “аравт” багтана гэдэг үнэхээр том үзүүлэлт юм. Энэ өөдрөг байдал хадгалагдан үлдэнэ гэж бид бодож байна. ОУ-ын хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулах энгийн болоод ойлгомжтой арга барилууд зөндөө байна. Хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулахын тулд Эдийн засгийн яамнаас одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ маш чухал юм. Ийм учраас ОУ хөрөнгө оруулалтыг улам татах бөгөөд хөрөнгө оруулалтын нөхцөл сайжрах болно гэдэгт бид итгэлтэй байна. Бид хэд хэдэн түншлэлийг байгуулж байгаа нь маш чухал юм. Хятадын хөрөнгө оруулалтын сантай холбогдсон манай түншлэл ОУ болон Хятад улсад янз бүрийн төсөлд хамтран хөрөнгө оруулахад туслаж байна гэж НҮБ-ын шинжээчдийн баримт бичигт өгүүлсэн байна» гэж тэр ярилаа.

Хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулах талаар ОУ-ын төр засаг нухацтай алхамуудыг хийж байна гэдэгтэй шинжээчид санал нэг байна. Харин өрсөлдөөн асар их байна. Эдийн засгийн бодлогын тогтвортой байдлын баталгаа болон зохицуулалтын талаарх хууль тогтоомжийг шинэчлэх ажлаа оросын төр засаг хурдавчлах шаардлагатай гэдэгт шинжээчид анхаарал хандуулсан байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын загвар болон бүтэцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай байна. Одоохондоо хөрөнгө оруулагчид урт хугацааны төслүүдэд хөрнгө оруулахаас болгоомжилж богино хугацааны төслүүдэд хөрөнгө оруулж байна.