Сирийн хямралыг зохицуулах төлвийг өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан нар хэлэлцэнэ. Энэ асуудлаар НҮБ-ын АЗ дээр бий болоод байгаа нөхцөл байдлыг эхний ээлжинд талууд хэлэлцэнэ гэж шинжээчид үзэж байна. Сири улсад байгаа ажиглагчдын хугацааг 3 сараар сунгах тухай тогтоолын төслийг ОУ оруулаад байна. Ажиглагчдын одоогийн хугацаа 7-р сарын 21-нд дуусна. Харин барууны орнууд ажиглагчдыгн хугацааг 45 хоногоор хязгаарлах тухай өөрсдийн төсөлдөө тусгаад байгаа юм. Энэ баримт бичигт мөн Сири улсын эсрэг хориг арга хэмжээ авах тухай заасан байгаа. Тус улсад байдал түгшүүртэй байна.