Сири улсын нийслэл Дамаск хот болон түүний захын дүүргүүдэд цэргийнхэн болон зэвсэглэсэн сөрөг хүчнийхний хооронд сүүлийн 16 сард болоогүй хатуу ширүүн байлдаан болж байна. Алан хядах бүлэглэлийнхэн хотын нэгэн дүүрэгт шургалан орж тэнд бөмбөг дэлбэлж байна гэж мэдээлэлийн САНА агентлаг уламжилсан байна. Засгийн газрын цэргүүд “тэдэнд том цохилт өгсөн” гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Хот даяар буун дуу сонсогдсоор байна. Сирийн зүүн нутгуудад байлдаан улам ширүүсч байна. Босогчдын нуугдсан Жбейла дүүргийг армийнхан буудаж байна. Ирак улстай хил залгаа Абу-Кемале хотод цэргүүд алан хядагчдын дайралтыг няцаасан байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлж байна. Шөнийн цагаар сирийн хилийн постууд руу ливаны нутгаас мэргэн буучид гал нээж байна гэж “Сурия” телевизийн суваг мэдээлсэн байна.